Тайлан төлөвлөгөө хайх

Тайлан/төлөвлөөний статистик үзүүлэлт

Мэдээлэл & Зарлал

Төлөвлөгөө, тайланг хэвлэж ирэхдээ анхаарах зүйлс
2018-12-06 10:08:37.0

Ашигт малтмал ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө, тайланг хэвлэж ирэхдээ байгууллагын архив бичиг хэргийн стандартын дагуу цоолж хийдэг нуруутай хавтсаар хавтаслана. Төлөвлөгөө, тайлангийн зурган дээр Баталсан: ................. ХХК-ийн захирал ........................... / / Зөвшөөрсөн: УУҮТХ-ийн дарга ................... /Д.Хангай/ Хянасан: УУҮТХ-ийн Ахлах мэргэжилтэн ..................... /Б.Бямбадагва/ гэж бичиж, хэвлэнэ.

АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН АНХААРАЛД
2018-11-30 15:49:11.0

2019 оны Ашигт малтмал ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөөг Ашигт малтмалын тухай хуулийн 48.6.2-д заасны дагуу “дараа жилийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд, уулын ажлын төлөвлөгөөг батлагдсан зааврын дагуу 12 дугаар сарын 01-ний дотор” ирүүлнэ. Энэ жилийн төлөвлөгөөг хүлээж авах хугацаа ажлын бус өдөр таарч байгаа тул Захиргааны ерөнхий хуулийн 33.4 “Тоолох хугацааны эцсийн өдөр ажлын бус өдөр байвал түүний дараагийн ажлын өдөр уг хугацаа дуусна.”, болон Иргэний хуулийн 72.2 “Тоолох хугацааны эцсийн өдөр ажлын бус өдөр байвал түүний дараагийн ажлын өдөр уг хугацаа дуусна.” гэсэн заалтын дагуу Ашигт малтмал ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөөг хүлээж авах цахим программ 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 23 цаг 59 минут 59 секундэд хаагдах болохыг мэдэгдэж байна.

2019 оны төлөвлөгөөг хэрхэн үүсгэх бэ?
2018-11-02 10:44:41.0

Доорх линкээр ороод 2018 оны АМАҮАТөлөвлөгөөг хэрхэн үүсгэх талаар танилцана уу. https://www.facebook.com/843311785716839/videos/1460755733972438/

АШИГЛАЛТЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧ БОЛОН БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛЖ БУЙ АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН АНХААРАЛД
2018-11-02 10:42:16.0

2019 оны Ашигт малтмал ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөөг Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6-д заасны дагуу 2018 оны 12 дугаар сарын 01-ны дотор “Хайгуулын болон уулын ажлын тайлан, төлөвлөгөөг цахимаар хүлээн авах систем”-д ирүүлэхийг анхааруулж байна. АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР

“Алтны форум” уулзалт хэлэлцүүлэг
2018-09-28 18:42:14.0

Алтны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг “Алтны форум” уулзалт хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна. Тус форум нь алтны салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар санал солилцож, зөвлөмж гаргах зорилготой. Уулзалт, хэлэлцүүлэг 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 09:30 цагт “Блью скай тауэр”-ийн Даймонд танхимд болно. Уул уурхайн үйлдвэрлэл, технологийн хэлтэс

2017 оны АМАҮАТайлан нээгдлээ.
2018-01-11 16:14:26.0

2017 оны АМАҮАТайлан ирүүлэх боломжтой боллоо.

Алтны уурхайнуудын анхааралд
2018-01-04 09:08:10.0

Ашигт малтмалын ашиглах үйл ажиллагааны 2018 оны төлөвлөгөөг хянаж, зөвшөөрөх үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлын хүрээнд АЛТНЫ уурхай, уулын үйлдвэрүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, ил тод байдлыг хангах зорилгоор 2018 оны 01 дүгээр сарын 09-10-ны өдрүүдэд 09:00-16:00 цагийн хооронд Ашигт малтмал, газрын тосны газрын 2 дугаар байрны 3 давхрын “Сургалтын танхим”-д зохион байгуулна. Холбогдох утас: 70171048, 70186310

“АШИГТ МАЛТМАЛЫН АШИГЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2018 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЯНАЖ, ЗӨВШӨӨРӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ӨДӨРЛӨГ”
2017-12-21 11:41:41.0

Ашигт малтмалын ашиглах үйл ажиллагааны 2018 оны төлөвлөгөөг хянаж, зөвшөөрөх үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлын хүрээнд тэсэлгээ хийдэг уурхай, уулын үйлдвэрүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, ил тод байдлыг хангах. Байршил: Ашигт малтмал, газрын тосны газрын 2 дугаар байрны 3 давхрын “Сургалтын танхим”-д Хэзээ: 2017 оны 12 дугаар сарын 22-ны 09:30 цагт

Баяжуулах үйлдвэрийн анхааралд
2017-12-13 21:15:13.0

2017.12.15-ны (Баасан гараг) өдөр "Баяжуулах үйлдвэрт тавигдах шаардлага, үйл ажиллагаа эрхлэх журам"-ын хэлэлцүүлэг болно. Хаяг: Хан-Уул дүүрэг, Мишээл экспо төвийн хойно (төв замын уулзвар дээр) IBIS зочид буудлын 6-н давхарын хурлын танхимд. Бүртгэл: Эрдэнэням 98334456

Тайлан/Төлөвлөгөө илгээж буй ААН-ийн анхааралд
2017-12-06 15:35:02.0

Сайн байна уу? Системийн шинэчлэл, хөгжүүлэлттэй холбоотойгоор зарим заавар зөвлөмжийг хүргэж байна. Хэрвээ таны тайлангийн Excel маягт "Амжилттай хадгалагдлаа" гэсэн зурвас харуулж байгаа мөртлөө ажил нь бүртгэгдэхгүй буюу ногоон өнгөтэй болохгүй байвал тайлангийн маягтны толгой хэсэгт Тайлангийн он бөглөгдсөн эсэхийг шалгана уу. Хэрвээ бөглөгдөөгүй эсвэл таны маягтны толгой хэсэгт "Тайлангийн он" байхгүй бол маягтаа шинээр татаж аван дахин бөглөж илгээх шаардлагатай. * Маягт оруулах явцад "Алдаа үүслээ" гэсэн зурвас гарч байгаа тохиолдолд Excel маягтын Макро функцыг идэвхжүүлсэн эсэхийг шалгах хэрэгтэй. Маягтыг нээх үед Enable Macro гэсэн анхааруулга гарах үед Enable Macro товч дээр дарж идэвхжүүлнэ. Мөн маягтандаа шинэ мөр нэмж Макро функц идэвхжсэн эсэхийг шалгах боломжтой. * Excel маягтыг Microsoft Excel 2010 болон түүнээс дээшхи хувилбарыг ашиглан засварлана уу Баярлалаа. Смарт Грийн Технологи ХХК

АМАҮАТөлөвлөгөө ирүүлэх хугацааны талаар
2017-11-30 10:20:01.0

2018 оны Ашигт малтмал ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөөг Ашигт малтмалын тухай хуулийн 48.6 заасан хугацаанд ирүүлнэ үү. Тайлан төлөвлөгөө цахимаар хүлээн авах систем 12 сарын 01-ний өдрийн 23:59:59 цагт хаагдахыг анхааруулж байна.

Баруун бүсийн чуулга уулзалт
2017-11-23 16:14:24.0

2017 оны 11 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд Ховд хотноо Монгол улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах баруун бүсийн чуулга уулзалтанд хүрэлцэн ирэхийг урьж байна. https://mrpam.gov.mn/news/333/

Гэрээ байгуулах тухай (Гол мөрний урсац . . . . . .)
2017-11-23 08:29:46.0

“Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”-ийн үйлчлэлд хамрагдсан доорх нэр бүхий аж ахуйн нэжүүд Засгийн газрын 2015 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан “Гол мөрний урсац бүрэлдэх эхийн бүсэд олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн, тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээлт хийлгэх журам”-ын 3.1 дэх заалтыг үндэслэн усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулах гэрээ байгуулах үндэслэл бүрдсэн тул гэрээг яаралтай байгуулна уу. Гэрээ байгуулаагүй тохиолдолд дээрх журмын 3.5 дахь заалтыг үндэслэн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдэж байгааг анхаарна уу. Гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүд тус гэрээний 2.7 дахь заалтыг үндэслэн гэрээний хэрэгжилтийн тайланг 2017 оны ашиглалтын үйл ажиллагааны тайлан хэлбэрээр боловсруулж 2018 оны ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөөний хамт 2017 оны 12 дугаар сарын 1-ний дотор ирүүлнэ үү.

Хичээл - 1 2018 оны төлөвлөгөөг хэрхэн үүсгэх талаар
2017-11-08 23:21:47.0

Доорх линкээр ороод 2018 оны АМАҮАТөлөвлөгөөг хэрхэн үүсгэх талаар танилцана уу. https://www.facebook.com/843311785716839/videos/1460755733972438/

2018 АМАҮАТөлөвлөгөөний талаар
2017-10-27 11:07:02.0

Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн анхааралд 2018 оны Ашигт малтмал ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөөг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүлээж авч эхлэх тул тухайн өдрөөс хойш 2017 оны төлөвлөгөөний нэмэлт, тодотгол авахгүй болно.

МЭДЭГДЭЛ
2017-08-07 16:01:37.0

2016 онд гүйцэтгэсэн геологи хайгуулын ажлын тайланг цахимаар ирүүлсэн боловч алдаатай, шаардлага хангаагүйн улмаас засварт буцаагдсан тайланг 8 дугаар сарын 15-ны дотор засварлан цахимаар илгээж, шаардлагатай тайлбар, үндэслэлийг албан бичгээр ирүүлэн тайлангаа баталгаажуулна уу. Дээрх хугацаанд тайлангаа хянуулж, геологи хайгуулын ажлын зардлын доод хэмжээг баталгаажуулаагүй /хавсралт жагсаалтанд байгаа/ аж ахуй нэгжийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4, 66 дугаар зүйлийн 66.1.2 дахь заалтын дагуу тус тус арга хэмжээ авах болохыг мэдэгдье! Жич: ААН-тус бүрт албан тоот явуулсан болно. АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР 2017.08.07

ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД
2017-06-07 15:17:02.0

Цахимаар тайлангаа илгээсэн доорхи нэр бүхий ААН-д засварт буцсан тайлангаа яаралтай залруулан илгээх буюу шаардлагатай тайлбар материалуудыг 2017 оны 6 сарын 20-ны дотор ирүүлэх ба 6 сарын 30-наас хойш тайлан хүлээн авахгүй болохыг мэдэгдье. АМГТГ, ГХХ

АШИГЛАЛТЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД
2017-04-15 18:54:48.0

2017.04.16-ны Ням гарагт Уул уурхайн үйлдвэрлэл, технологийн хэлтсийн төлөвлөгөө, тайлан хариуцсан мэргэжилтнүүд 11:00 - 17:00 цагуудын хооронд ажиллана.

Ашиг малтмал ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө, тайланг цахим системээр ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийн анхааралд
2017-04-10 15:40:40.0

Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн удирдамжаар батлагдсан “Ашигт малтмал ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөөг хянаж, зөвшөөрөх үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлын төлөвлөгөө”-ний дагуу Ашигт малмал ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан ирүүлсэн аж ахуй нэгжүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулах гэж байна. Сургалт 2017 оны 04 дүгээр сарын 11, 13-ны өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд MKIT төвд зохион байгуулагдах тул та бүхэн идэвхтэй оролцоно уу. Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Нийслэлийн засаг захиргааны 5-р байр, 2 давхарт https://www.google.mn/maps/contrib/106857980152610768844/edits/@47.9223993,106.9290518,482a,35y,1.26t/data=!3m1!1e3!4m3!8m2!3m1!1e1

Санхүүжилт шаардлагатай алтны тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн анхааралд
2017-02-13 15:28:24.0

Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.68-т “Алт-2 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг Монголбанктай хамтран шийдвэрлэнэ”, мөн “Алт-2” үндэсний хөтөлбөрийн 3.1.6-д “алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, алт олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлж олборлосон алтыг худалдан авах боломжийг бүрдүүлэх зорилгоор зээл олгох хууль эрх зүйн таатай орчинг бүрдүүлж хэрэгжүүлэх” гэж тус тус заасан. “Алт-2” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд УУХҮЯ, АМГТГ-ын зүгээс шаардлагатай санхүүжилтийн хэмжээг тодорхойлох, санхүүжилт шаардлагатай аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг гаргахаар ажиллаж байна. Иймд танай байгууллагад алт олборлоход санхүүжилт шаардлагатай бол хавсралтаар үзүүлсэн хүснэгт (https://www.mrpam.gov.mn/news/98/)-ийн дагуу мэдээллээ invest@mrpam.gov.mn цахим хаягаар, албан бичиг, эсвэл биечлэн АМГТГ-ын 402, 406 тоотод 2017 оны 3 сарын 16-ны дотор ирүүлнэ үү. Ашигт малтмал, газрын тосны газар Уул уурхайн үйлдвэрлэл, технологийн хэлтэс Утас: 263934, 263707

Сургалтын зар
2017-02-13 15:26:13.0

“Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тайлагнал ба ашиг хүртэгч эздийг ил болгох нь” уул уурхай, газрын тосны компаниудад зориулсан сургалт 2017 оны 2 сарын 16-ны өдөр 09-17 цагийн хооронд Пума Империал зочид буудлын /Засгийн газрын ордны зүүн талд/ хурлын танхимд зохион байгуулагдана. Зорилго нь ОҮИТБС-ын тайлан гаргах мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, тайлангийн чанарыг нэмэгдүүлэх, ашиг хүртэгч эздийг ил тод болгох асуудлаар зөвлөлдөх, нэгдсэн ойлголттой болоход оршино. Сургалт үнэ төлбөргүй ба оролцох аж ахуйн нэгжүүд 2 сарын 15-ны дотор 70110525 утсаар эсхүл eiti.communication@gmail.com цахим шуудангаар бүртгүүлнэ үү.

Уул уурхайн үйлдвэрлэл, технологийн хэлтэс
2017-02-10 16:38:32.0

Зөвшөөрөгдсөн АМАҮАТөлөвлөгөөг цаасаар хэвлэж ирүүлэхдээ дараах зүйлсийг анхаарна уу? - Уурхайн календарчилсан төлөвлөгөөний зурган дээр "Зөвшөөрсөн УУҮТХ-ийн дарга Д.Хангай", Танилцсан УУҮТХ-ийн мэргэжилтэн Ц.Золзаяа" гэсэн нэрсийг гарын үсэг зуруулахаар хэвлэж ирүүлнэ.

Ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн анхааралд
2017-01-31 14:35:49.0

Хайгуулын ажлын болон ашигт малтмал ашиглах үйл ажиллагааны тайланг Ашигт малтмалын тухай хуулийн 48-р зүйлд заасны дагуу 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор багтааж цахимаар ирүүлнэ үү

Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд
2017-01-23 09:40:51.0

Үйл ажиллагаа явуулаагүй талаар албан тоот ирүүлэхдээ АМГТГ-ийн 2016.11.04-ний өдрийг а/22 тоот зааврын дагуу холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн АМТХ-ийн 48-р зүйлийн дагуу 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор цахимаар ирүүлнэ.

ХОЛБОО БАРИХ
2017-01-10 16:35:07.0

Геологи, хайгуулын хэлтэс 263953 Т.Батдорж Уул уурхайн үйлдвэрлэл, технологийн хэлтэс 263709 Д.Сагараадорж Нүүрсний судалгааны хэлтэс 263920 Д.Эрдэнэчимэг

Хуулийн хугацаанд Хайгуулын ажлын болон АМАҮА-ын Төлөвлөгөө, Тайлан ирүүлээгүй ААН-үүдийн анхааралд
2016-12-16 10:29:29.0

Ашигт малтмалын тухай хуулийн 66.1.2. дугаар зүйлийг баримтлан Хайгуулын ажлын болон АМАҮА-ын Төлөвлөгөө, Тайлан ирүүлнэ үү!

ХАЙГУУЛЫН БОЛОН УУЛЫН АЖЛЫН ТАЙЛАН ТӨЛӨВЛӨГӨӨГ
ЦАХИМААР ХҮЛЭЭН АВАХ СИСТЕМ

АШИГТ МАЛТМАЛ ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР

Өнгө солих